HomeСпортТаеквондогийн Азийн аварга “М Банк Арена”-д нээлтээ хийлээ

Таеквондогийн Азийн аварга “М Банк Арена”-д нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй олимпын таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өчигдөр “М Банк Арена”-д боллоо. Монголын таеквондо-гийн спортын 35 жилийн түүхэнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж буйгаараа энэ удаагийн тэмцээн онцлог болж байна.

Олимпын наадмын чансааны оноо болон “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадмын эрх олгох тус тэмцээнд 43 улсын 1300 гаруй тамирчин оролцож байна. Тэд найман хоногийн турш пүмсэ, пара таеквондо, тулааны төрлөөр медаль, эрхийн төлөө өрсөлдөх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ССАЖЗЯ-ны сайд Ж.Алдаржавхлан, Монголын таеквондо-гийн холбооны ерөнхийлөгч Б.Онон, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцов. Мөн Дэлхийн таеквондо, Азийн таеквондо-гийн холбооны удирдлагууд хүрэлцэн ирсэн байна.

Энэ үеэр Дэлхийн таеквондо-гийн төв “Күккивон”-ын ерөнхийлөгч Юн Үн Сок Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хүндэт дангийн батламж гардууллаа. Уг батламжийг Монгол Улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, таеквондо-гийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн олгосон байна.

Нээлтийн арга хэмжээний төгсгөлд Дэлхийн таеквондо-гийн холбооны үзүүлэх тоглолтын баг үзүүлбэр толилуулжээ. Ингэснээр “УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөсөн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд