Нийтийн эзэмшлийн гудамж, замын хөвөө, явган зорчигчийн гарцыг хааж, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй түргэн үйлчилгээний цэгүүд (ТҮЦ)-ийг нүүлгэх ажил Сүхбаатар дүүрэгт идэвхтэй үргэлжилж байна.
2025 оны 4-р сарын 15-16-нд шилжих шөнө, дүүргийн холбогдох албаныхан нийт 35 ТҮЦ-ийг буулган, ул суурийг цэвэрлэж, ариутгалын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 91 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ.
Нүүлгэн шилжүүлсэн ТҮЦ-үүдийн байршлын мэдээлэл:
- 3-р хороо: Авлигатай тэмцэх газрын урд талд – 1
- 6-р хороо:
- МУИС-ийн номын сангийн буудал – 3
- МУИС-ийн урд талд – 2
- Өргөө кино театрын хойд талд – 2
- Залуучууд зочид буудлын урд – 2
- Герман элчингийн зүүн талд – 2
- Новотел зочид буудлын эсрэг талд – 1
- Дашчойлин хийдийн орчим – 5
- 7-р хороо:
- 11-р хорооллын буудал – 2
- Хөгжим бүжгийн буудал – 3
- 8-р хороо:
- МУБИС-ийн баруун талд – 1
- Спортын төв ордон – 2
- МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд – 3
- Логарифм сургуулийн баруун талд – 5
- Багшийн дээдийн хойд буудал – 1
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас иргэдийн аюулгүй байдал, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор цаашид ч нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараатай үргэлжлүүлнэ гэж мэдээллээ.