Даваа, 6 сар 9, 2025
HomeБоловсролСонгинохайрханд 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ирэх хичээлийн жилд нээгдэнэ

Сонгинохайрханд 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ирэх хичээлийн жилд нээгдэнэ

Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хамгийн их тулгардаг бүс нутгийн нэг. Дүүргийн хэмжээнд 19 хороо сургуульгүй байгаа талаар албаны хүмүүс онцолж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлыг засах зорилгоор боловсролын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж байна.

Шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай байна

Тус дүүргийн 43 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж байна. Барилгын ажлыг “Их каркас констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажил 85 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар дотор заслын болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаярын хэлснээр сургуульгүй 19 хорооны боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд 11 байршилд шинээр сургууль барихаар төлөвлөж байгаа аж. Үүнтэй зэрэгцэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа нь цаашдын боловсролын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй чухал алхам юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд