Бямба, 4 сар 19, 2025
HomeОлон улсын мэдээСи Жиньпин Москвад айлчилж магадгүй: Путин урив

Си Жиньпин Москвад айлчилж магадгүй: Путин урив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын дарга Си Жиньпинийг ирэх тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Москвад урьсан тухайгаа мэдэгдлээ. Энэ талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

БНХАУ-ын дарга, миний дотно найз Си Жиньпинд мэнд дамжуулаарай. Бид түүнийг Москва хотод Ялалтын 80 жилийн ойн хүрээнд хүлээж байна. Бид нацист Герман, милитарист Японыг ялсан түүхэн өдрийг хамтдаа тэмдэглэнэ”, — хэмээн Путин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ хэлжээ.

Хятадын удирдагчид зориулсан хүндэтгэл

Путины хэлснээр Си Жиньпин тус арга хэмжээнд үндсэн зочин байхаар төлөвлөгдөж байгаа ба Москвад тусгай хөтөлбөр бэлдэж байгаагаа дурдсан. Мөн тэрээр энэ айлчлалын хүрээнд хоёр орны харилцааны талаар, тэр дундаа олон улсын тавцан дээрх хамтын ажиллагааны тухай Си Жиньпинтэй хэлэлцэнэ гэдгээ онцолжээ.

Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын харилцаа нь НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг байгууллагуудад хэрхэн өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Путин:

“Та бүхний энэ удаагийн айлчлал, ялангуяа БНХАУ-ын даргын ирэх айлчлалын бэлтгэл ажилд голчлон чиглэсэн гэдгийг би мэдэж байна”.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд