НүүрСпортШ.Энхийн-Одоор удирдуулсан Монголын сагсан бөмбөгийн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

Ш.Энхийн-Одоор удирдуулсан Монголын сагсан бөмбөгийн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн нэгэн онцгой үйл явдал өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо эхэлж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “NBA Summer league 2026” тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл Лас Вегас хотын “Thomas and Mack Center”, “Cox Pavilion” ордонд үргэлжлэх бөгөөд үүнд холбооны бүх 30 баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.

“Орландо мэжик” багийн бүрэлдэхүүнд багтсан “Mongolian Mike”-ийн тоглолтын хуваарь

НБА-гийн зуны лигт ихэвчлэн лигт хөл тавиад 1-2 жил болж буй залуус, драфтын шинэ тоглогчид болон өсөх ирээдүйтэй тамирчид хүч үздэг онцлогтой. Тэгвэл энэ удаагийн зуны лигт Монгол Улсаас Шаравжамцын Энхийн-Од буюу “Mongolian Mike” маань “Орландо мэжик” багийн нэр дээр тоглохоор албан ёсны бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр дөрвөн жилийн турш NCAA буюу Америкийн оюутны лигийн нэгдүгээр дивизионд тоглосон бөгөөд НБА-гийн драфтад нэрээ дэвшүүлж, араасаа олон залуусыг дагуулах түүхэн замыг ийнхүү засаж байна. “Орландо мэжик” багийн зуны лигийн эхний шатны тоглолтууд дараах хуваарийн дагуу явагдана.

  • 7 сарын 9-нд: 16:30 pm цагаас Cox pavilion-д “Орландо мэжик” болон “Шарлотта хорнетс”
  • 7 сарын 11-нд: 12:30 pm цагаас Cox pavilion-д “Орландо мэжик” болон “Майми хит”
  • 7 сарын 12-нд: 16:00 pm цагаас Cox pavilion-д “Орландо мэжик” болон “Портлэнд трайл блэйзерс”
  • 7 сарын 15-нд: 1:00 pm цагаас Thomas & Mack center-т “Орландо мэжик” болон “Филадельфи-76”
Ш.Энхийн-Од

Тэмцээний шийдвэрлэх шат ба шууд дамжуулалт

Дээд хэсгийн тоглолтуудаас гадна багуудын гаргасан амжилтаас шалтгаалан долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд хагас шигшээ, шигшээ тоглолтууд эсвэл нэмэлт нөхөх тоглолтууд зохион байгуулагдах юм байна. Монголын сагсан бөмбөг сонирхогчид болон спорт сонирхогчдын хувьд тус Зуны лигийн тоглолтуудыг “ESPN” суваг болон “Amazon Prime video” платформоор дамжуулан дэлхийн хаанаас ч шууд хүлээн авч үзэх бүрэн боломжтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд