HomeНийгэмСэлбэ голд үерийн ус хуримтлуулах байгууламж барьж байна

Сэлбэ голд үерийн ус хуримтлуулах байгууламж барьж байна

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутагт Сэлбэ голын үерийн оргил урсцыг зохицуулах зориулалттай усан сангийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тус байгууламж нь 1.3 сая метр куб багтаамжтайгаар төлөвлөгдсөн бөгөөд нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулах чухал дэд бүтэцд тооцогдож байна.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд 50 орчим га талбайд таван шатлал бүхий усан сан болон хиймэл нууруудыг үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилгын ажлыг 2025 онд эхлүүлжээ. Одоогоор үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн явц тодорхой түвшинд хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд газар ашиглалттай холбоотой дараах ажлууд хийгджээ:

  • Газар эзэмших, өмчлөх эрхтэй 39 нэгж талбараас 11-ийг чөлөөлсөн
  • Зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 51 иргэн, хуулийн этгээдээс 36-ийн зөрчлийг арилгасан

Энэхүү усан сан ашиглалтад орсноор хотын төвлөрөл өндөртэй бүсэд Сэлбэ голын үерийн аюулыг бууруулахын зэрэгцээ 1.3 сая метр куб цэвэр усны нөөц бүрдүүлэх боломжтой болно. Мөн орчны чийгшил нэмэгдэж, амралт, аялал жуулчлалын шинэ орчин бүрдэхээр байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд