БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд зохион байгуулагдах Азийн элсний VI наадам дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болно. Тус наадам нь 14 спортын 15 төрлөөр явагдах бөгөөд тивийн хэмжээний олон улсын томоохон тэмцээнүүдийн нэгт тооцогдож байна.
Монгол Улсаас нийт найман спортын төрөлд 55 тамирчин оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ. Тамирчид дараах төрлүүдэд өрсөлдөнө:
- Сагсан бөмбөг 3X3: эрэгтэй 4, эмэгтэй 4
- Хөнгөн атлетик: 2
- Элсний гандбол: эмэгтэй 10, эрэгтэй 7
- Триатлон: 2
- Жюү жицү: 12
- Текбол: 2
- Элсний волейбол: эмэгтэй 4, эрэгтэй 4
- Элсний бөх: 4
Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид олон төрөлд хүч сорихоор бэлтгэлээ хангаж, өрсөлдөөнд оролцохоор байна.
