PGL Cluj-Napoca 2026 тэмцээн энэ сарын 14-нд албан ёсоор эхлэх ба хэсгийн шатны эхний өдрөөс л маш ширүүн тоглолтууд болж өрнөх төлөвтэй байна. Дэлхийн түвшний шилдэг багуудын өрсөлдөөн нээлтийн өдрөөсөө эхлэн өндөр хэмнэлтэй явагдана.
Тэмцээний хэсгийн шат 2-р сарын 14-нөөс 18-ны хооронд Swiss системээр зохион байгуулагдана. Нийт 16 баг өрсөлдөх бөгөөд 3 хожил байгуулсан баг дараагийн шатанд шалгарч, 3 хожигдол хүлээсэн баг тэмцээнээ өндөрлүүлэх дүрэмтэй. Ийм зарчим нь баг бүрийг алдаа гаргах эрхгүй, тоглолт бүртээ хамгийн дээд төвшинд өрсөлдөх шаардлагатай болгодог.
Эхний өдрийн хуваарь (Улаанбаатарын цагаар)
- 17:00
- Stream A (BO3): NaVi vs Astralis
- Stream B (BO3): Aurora vs FlyQuest
- 20:00
- Stream A (BO3): MOUZ vs Virtus.pro
- Stream B (BO3): FaZe vs HEROIC
- 23:00
- Stream A (BO3): Vitality vs G2
- Stream B (BO3): Team Falcons vs Eternal Fire
- 02:00
- Stream A (BO3): FURIA vs Spirit
- Stream B (BO3): The MongolZ vs paiN Gaming

Тэмдэглэл: 02:00 цагийн тоглолтууд 2-р сарын 15-нд шилжих шөнө явагдана.
Монголын The MongolZ баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тус тэмцээнд хүч сорьж байгаа бөгөөд тэдний эхний тоглолт Улаанбаатарын цагаар 2-р сарын 15-ны шөнө 02:00 цагт товлогдсон байна.
