АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагоны удирдлагууд Ирантай хийж буй цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд 200 тэрбум гаруй ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар төлөвлөж байна.
The Washington Post сонин АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээллээс иш татан энэ тухай мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа. “Иран дахь дайныг санхүүжүүлэхэд зориулж 200 тэрбум гаруй ам.долларын төсөв батлуулах хүсэлтийг Конгресст өргөн барихыг Пентагоны зүгээс Цагаан ордноос хүссэн” гэж тус нийтлэлд дурджээ.
Гэвч Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг яаралтай зогсоох байр суурьтай хууль тогтоогчдын зүгээс энэхүү хүсэлт хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүйг шинжээчид онцолж байна.
