Бүгд Найрамдах Солонгос Улсын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-г авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн хэргээр анхан шатны шүүхээс 1 жил 8 сарын хугацаагаар хорих шийдвэр гаргалаа.
YTN телесувгийг иш татан Mongolnews24.com сайтын мэдээлснээр, тусгай прокурорын баг түүнд гурван үндсэн заалтаар ял тулгаснаас шүүх хоёр заалтыг нь хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүй:
- Үнэт цаасны луйвар: Ким Гон Хи-г автомашины дилер компанийн хувьцааны ханшийг санаатайгаар өсгөж, 810 сая вон (564,000 доллар)-ын ашиг олсон гэж буруутгасан боловч шүүх энэ хэрэгт түүнийг буруугүй гэж үзсэн байна.
- Улс төрийн санхүүжилт: Сонгуулийн өмнө өөрийн болон нөхрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн үнэ төлбөргүй олон нийтийн санал асуулга явуулж, улс төрийн кампанит ажлын санхүүжилтийн журам зөрчсөн гэх хэргийг шүүх нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Хэдийгээр зарим хэргүүд нь хэрэгсэхгүй болсон ч авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн бусад үндэслэлээр ийнхүү хорих ял оноосон байна. Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгосын дотоод улс төрд томоохон нөлөө үзүүлэхээр хүлээгдэж байна.

Улс төрчид хуулийн өмнө адилхан байх ёстой
Солонгост хууль чанга юм байна даа