2026 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв гарлаа. Энэ хугацаанд ихэнх нутгийн хойд хэсгээр тунадас орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна.
Улсын хэмжээнд гарах цаг агаарын өөрчлөлт
Хур тунадас:
- 5 дугаар сарын 29-нд: Алтайн уулархаг нутгаар;
- 5 дугаар сарын 30-нд: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр;
- 5 дугаар сарын 31-нд: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар;
- 6 дугаар сарын 1-нд: Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар;
- 6 дугаар сарын 2-нд: Нутгийн хойд хэсгээр;
- 6 дугаар сарын 3-5-нд: Нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох бөгөөд уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи:
- 5 дугаар сарын 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16–18 метр хүрч ширүүснэ.
- Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах бөгөөд бороо орохын өмнө салхины хурд гэнэт ширүүсэхийг анхааруулж байна.
Агаарын температура:
- Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж: Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10–15 хэм дулаан байна.
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр: Шөнөдөө 8–13 хэм, өдөртөө 23–28 хэм дулаан байна.
- Бусад нутгаар: Шөнөдөө 2–7 хэм, өдөртөө 14–19 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын цаг агаарын төлөв
- Хур тунадас: 5 дугаар сарын 30-нд дуу цахилгаантай аадар бороо, 31-нд бага зэргийн бороо, 6 дугаар сарын 1-нд үргэлжилсэн бороо орно.
- Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 5–10 метр хурдтай байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
- Агаарын температура: 5 дугаар сарын 30-наас эхлэн сэрүүсэж шөнөдөө 2–7 хэм, өдөртөө 13–18 хэм дулаан байна.
