Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төр“Огцрох амархан” уриатай жагсаал Сүхбаатарын талбайд болж байна

“Огцрох амархан” уриатай жагсаал Сүхбаатарын талбайд болж байна

Өнөөдөр нийслэл хотын төв талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, иргэд “Огцрох амархан” нэртэй тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд оролцогчид:

  • “Огцрох амархан”
  • “Бид зээлийн хүүнд, тэр хүү тансаглал”
  • “Бэрхийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо”
  • “Л.Оюун-Эрдэнэ огцор”

гэсэн утгатай лоозон барьсан нь анхаарал татав.

Шалтгаан нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ

Жагсаалд оролцогчдын гол бухимдал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээтэй холбоотой юм. Тэрээр:

  • Найз бүсгүйдээ хэдэн сая төгрөгийн үнэтэй брэнд цүнх, машин бэлэглэсэн
  • Төрсөн өдрөөр нь 20 сая төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ

Иргэдийн зүгээс:

“Ерөнхий сайдын гэр бүл, ялангуяа хүү нь татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байна”
“Энгийн иргэд амьжиргааны зээл, зээлийн хүүгийн дарамтад амьдарч байхад төрийн эрх мэдэлтэй хүний үр хүүхэд ийм амьдралтай байх нь шударга ёсонд нийцэхгүй”

хэмээн үзэж, хүүгийн орлогын эх үүсвэрийг ил тод болгохыг, мөн Ерөнхий сайд огцрох шаардлагыг тавьж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд