Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг хамгийн өндөр түвшин болох 7/7-аас 6/7 болгож нэг шат ахиуллаа.
Энэхүү шийдвэрийг OECD-ийн зээлийн эрсдэлийн үнэлгээний хорооны 6-р сарын 27-нд болсон хуралдаанаар гаргасан байна. Тухайн хуралдаанд 40 гаруй орны үнэлгээг хэлэлцсэний үр дүнд зөвхөн гурван улсын үнэлгээ өөрчлөгдсөн бөгөөд Бангладеш, Сенегал хоёрын рейтинг буурсан бол Монгол Улсынх сайжирсан нь онцлох үр дүн байлаа.
Монгол Улсад ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?
Зээлийн эрсдэлийн үнэлгээ өссөнөөр Монгол Улсын санхүүгийн нэр хүнд, зээлжих чадвар олон улсын хөрөнгийн зах зээл дээр нэмэгдэж байна. Энэ нь дараах давуу талыг бий болгоно:
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдэх
- Төсвийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн зардал буурах
- ОЭСР-ийн гишүүн орнуудын экспорт-зээлийн агентлаг болон олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцөл илүү хөнгөрөх
Хүүгийн шимтгэлийн бууралт
ОЭСР-ийн үнэлгээгээр зээлийн эрсдэлийн зэрэглэл сайжирсан тохиолдолд экспортын санхүүжилтийн хүүгийн шимтгэл 3–6 хувиар буурдаг. Энэ нь Монголын экспортыг дэмжих санхүүжилтийн өртгийг бууруулж, дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй төслүүдийг илүү үр ашигтай хэрэгжүүлэх боломж олгоно.
Бизнес, төсвийн ачаалал буурах боломж
Мөн энэхүү ахиц нь төрийн төсөв болон хувийн хэвшилд дараах эерэг өөрчлөлт авчирна:
- Санхүүгийн дарамт буурах
- Бизнесүүдийн хөрөнгө оруулалт татах чадамж дээшлэх
- Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх
- Монголын экспортлогчдын өрсөлдөх чадвар дэлхийн зах зээлд дээшлэх
Энэ бол Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулсан эерэг дохио бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах томоохон алхам боллоо.