Пүрэв, 9 сар 4, 2025
spot_img
HomeУлс төрО.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар албан ёсоор батламжиллаа

О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар албан ёсоор батламжиллаа

Ардчилсан намын их хурал эхэлж, 1000 гаруй гишүүний оролцоотойгоор хуралдаж байна. Хурлын эхэнд намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг батламжлах асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг баталлаа. Нийт гишүүдийн 99%-ийн саналаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар албан ёсоор батламжилсан юм.

Намын тамгын шилжүүлэг

Хурлын үеэр Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр намын тамгыг шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд гардуулан өгсөн байна. Энэ үйл явдал намын удирдлагын залгамж халааг бэлгэдсэн чухал мөч боллоо.

Л.Гантөмөрт талархал илэрхийлэв

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Л.Гантөмөрт хандан: “Дөрвөн тийш харсан байсан Ардчилсан намыг нэгэн зүгт болгож, эв нэгдэлтэй болгож Ардчилсан намыг улс төрийн намуудаас хамгийн өндөр рейтингтэйгээр хүлээлгэн өгч байгаад маш их баярлаж байгаа шүү” хэмээн талархал илэрхийлж, дараагийн улс төрийн замналдаа түшиг болохыг бэлгэдэн эмээл бэлэглэжээ.

Мөн их хурлын гишүүд Л.Гантөмөрийг “Зөвийн талд эвийн цавуу болж, ган төмөр мэт зогсож чадсан” хэмээн үнэлж, “Эрх чөлөө, эвлэрэл, ойлголцлын талд байсанд” талархлаа илэрхийлсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд