“Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя!” уриан дор Зангиа Аудио болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулсан “Номын чимээ” улсын уралдааны тэргүүлэгчид тодорлоо. Энэхүү уралдаан нь улсын хэмжээнд хамгийн олон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамарснаараа онцлог байв.
30,000 сурагчийн дундаас 21 анги шалгарлаа
- Уралдаанд нийт 1300 анги, 30,000 гаруй сурагч оролцсон бөгөөд тэдний сонссон номын нийт хугацаа дээр үндэслэн ялагч ангиуд тодорсон юм.
- Ялагч 21 анги нь анги тус бүрийн сурагчдын дундаж сонсголын хугацаа 100-365 цаг байсан нь тэднийг тэргүүлэхэд хүргэсэн байна.
Сонссон номын төрөл, агуулга
Сурагчид зөвхөн сургалтын хөтөлбөрт багтсан зохиолуудаас гадна дараах сонгодог болон танин мэдэхүйн номуудыг өргөнөөр сонссон байна. Үүнд:
- Монголын нууц товчоо, Алтан товч, Тунгалаг тамир, Алтайд
- Рафаэлло Джованьолийн Спартак, Чингиз Айтматовын Цаазын тавцан, Жюль Вернийн Нууцат арал,
- Орчлонгийн сонин хачныг өгүүлсэн Марко Поло,
- А.Дюмагийн Монте Кристо гүн, Гайхамшгийн нэвтэрхий толь
- О.Өнөрцэцэгийн “Шидтэнүүдийн сургууль” цуврал гэх мэт бүтээлүүдийг сурагчид сонсох сонирхлоо идэвхтэй илэрхийлжээ.
Технологи, хүртээмжийг нэгтгэсэн уралдаан
Уралдааны хугацаанд Зангиа Аудио аппликейшн хамгийн олон удаа татагдсан аппликейшнаар нэрлэгдэж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн платформ боллоо.
- Уралдаанд блокчейн технологийг ашигласнаар сурагч бүрд тэгш боломж олгож,
- Цахим орчин дахь хортой контентоос хүүхдийг хамгаалах,
- Үгийн баялаг, утга зохиолын мэдлэг олгох ач холбогдолтой арга хэмжээ болсныг зохион байгуулагчид онцолжээ.
Шагнал, урамшууллын багц
- Ялагч 21 анги тус бүрт NOTEBOOK гардуулна
- Мөн нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий аудио ном сонсох эрхийн бичиг тараагдана
- Шагнал гардуулах ёслолыг 5-р сарын 26-нд Aurug Place-д зохион байгуулах бөгөөд “Номын чимээ” уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.