Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 50 орчим аврах ажиллагааны дуудлага ирснээс 49 нь гал түймрийн дуудлага байсан гэж холбогдох байгууллага мэдээллээ.
Аврагч, гал сөнөөгчид 81 иргэний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, нийтдээ 3.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна.
Бүртгэгдсэн гал түймрийн ихэнх нь дараах шалтгаантай байжээ:
- Гэр хорооллын өвөл, зуны сууц шатсан тохиолдлууд
- Орон сууцны хорооллын хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлагууд
Онцгой байдлын байгууллагаас иргэдэд галын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байх, ялангуяа халаалтын улиралд яндангаа цэвэрлэх, цахилгаан хэрэгслээ зөв ашиглах талаар анхаарууллаа.

Сүүлийн үед гал түймэр их гарч байна, аймаар юмаа
Иргэд анхааралтай байх хэрэгтэй дээ, гал хамгаалалт чухал