Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмНарны идэвхжил нэмэгдэж байна: 4-р сарын 10–12-нд соронзон шуурга болох төлөвтэй

Нарны идэвхжил нэмэгдэж байна: 4-р сарын 10–12-нд соронзон шуурга болох төлөвтэй

АНУ-ын Үндэсний далайн болон агаар мандлын албаны (NOAA) харьяа Сансрын цаг уурын таамаглах төв-өөс 2025 оны 4-р сарын 10–12-ны хоорондох нарны болон геомагнит идэвхийн төлөвийг нийтэллээ.

Энэхүү хугацаанд нарны идэвхжил нэмэгдэж, геомагнитийн К-индекс 4 түвшинд хүрэх магадлалтай байна. Энэ нь “шар” түвшинд тооцогдох ба хүний бие махбодид шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй, гэхдээ зарим тоног төхөөрөмжид үл ялиг нөлөөлөл үзүүлж болзошгүй гэсэн үг.

Геомагнит шуургыг К-индексийн түвшнээр ангилдаг бөгөөд 2–9 хүртэлх оноогоор хэмжигддэг. Оноо нэмэгдэх тусам шуурганы хүч болон түүний нөлөөлөл нэмэгддэг.

10–12-ны өдрүүдэд нийтлэг соронзон хөдлөл байж болох ч хүчтэй шуурга үүсэх магадлал одоогоор бага байна. Гэсэн хэдий ч энэ таамаг цаг тутам шинэчлэгддэг тул өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд