HomeУлс төрН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом биш

Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом биш

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхлэхээр товлогдсон ч 12:50 цагийн байдлаар ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 нь хүрэлцэн ирсэн тул хуралдааныг хойшлууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал байр сууриа илэрхийлж, парламентын үйл ажиллагаа саатсаныг шүүмжилсэн юм.

Тэрбээр дэлхийн нөхцөл байдал хурцдаж, дайн мөргөлдөөн нэмэгдэн, олон улс эрчим хүч, түлш шатахууны хомсдолд орж буй энэ үед Монгол Улсын эдийн засагт дарамт нэмэгдэж байгааг онцоллоо. Ялангуяа хаврын тариалалтын өмнө шатахууны үнэ өссөн нь дотоодын эдийн засагт шууд нөлөөлж байгааг дурдсан.

Шийдлээ хүлээж буй хуулийн төслүүдийг дурдвал:

  • Гадаадын банк оруулж ирж зээлийн хүү бууруулах
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх
  • Зөвшөөрлийн дарамтыг бууруулах
  • Татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх
  • Авлигын хөрөнгийг хураах

Хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван хоногийн хугацаанд нэг ч хууль хэлэлцэж, шийдвэр гаргаагүйг тэрбээр онцолж, энэ нь парламентын бус, нийгмийн хэмжээнд “гацаа” үүсгэж байгааг мэдэгдэв. Мөн сөрөг хүчний бойкот, улс төрийн үйлдлийг хүндэтгэж байгаа ч бодит асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэнийг тэмдэглэсэн юм.

“Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй” хэмээн тэрбээр мэдэгдэж, төрийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд улс төрийн шийдвэр гаргах шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн Санжаасүрэнгийн Зориг агсны “Эн тэргүүнд улс орон, ард түмэн…” хэмээх үгийг иш татан, эрх ашгийн эрэмбийг баримтлахыг гишүүдэд сануулсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд