Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн чансаа олгох “FIBA 3×3 Women’s Series-Ulaanbaatar 2025” тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээн нь олон улсын чансаанд тооцогдох албан ёсны тэмцээн бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 18-нд төв талбайд нээлтээ хийсэн юм.
Тэмцээнд нийт 10 улсын 12 баг өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсаас гурван баг оролцож байна:
Монголын төлөөлж буй багууд:
- “Ulaanbaatar Amazons”
- Тамирчид: О.Хулан, Н.Нандинхүсэл, М.Булбул, Б.Ариунцэцэг
- Хуваарилсан хэсэг: B хэсэг
- Монгол Улсын шигшээ баг (“Mongolia”)
- Тамирчид: М.Цэрэнлхам, Б.Нарангоо, Ц.Болорцэцэг, Л.Жавзандулам
- “Amgalan U24”
- Тамирчид: Э.Энхбуян, Б.Номин, Б.Гэрэлмаа, Б.Нямцэцэг
Хасагдах шатны тоглолтууд өнөөдөр 16:10 цагаас эхлэх бөгөөд Монголын багуудын тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид онцгой анхаарч хүлээж байна.
Монголын эмэгтэй 3х3 багийн онцлох амжилтууд:
- 2019 оны Азийн АШТ – Хүрэл медаль
- 2022 оны Азийн АШТ – Алтан медаль
Эдгээр амжилтаа өнөөдрийн тоглолтод бататгаж, цааш ахих эсэх нь тун удахгүй тодорхой болох тул дэмжигчид анхааралтай хүлээж байна.