Мягмар, 11 сар 4, 2025
HomeСоёл УрлагМонголын Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн 80 жилийн ойд зориулсан “Үгүйлэгдсэн хайр” жүжиг дахин...

Монголын Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн 80 жилийн ойд зориулсан “Үгүйлэгдсэн хайр” жүжиг дахин тайзнаа

Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит сангийн санаачилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан уран бүтээлийн хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Улсын драмын эрдмийн театрын 95 дахь үзвэрийн жилийн нээлт тусгайлан энэ ойд зориулсан “Үгүйлэгдсэн хайр” жүжгээр эхэлнэ.

Тус жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатар шинэчилсэн найруулгаар найруулж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Харин гол дүрд жүжигчин Т.Анхзул тоглох юм.

Улсын драмын эрдмийн театрын зүгээс энэхүү бүтээл нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин амилуулах онцгой уран сайхны үйл явдал болохыг онцолж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд