Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмМонголын хамгийн том цэцгийн фестиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын хамгийн том цэцгийн фестиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын анхны аялал жуулчлалын гудамж болох “Мишээл вокинг стрийт”-д тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Flower Festival Mongolia – 2025” арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Цэцэг, ургамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэх тус фестиваль нь энэ төрлийн улсын хэмжээний цорын ганц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Хотын стрессийг цэцгээр тайвшруулна

“Мишээл вокинг стрийт”-ийн ерөнхий менежер Б.Батцомирлого энэ талаар хэлэхдээ: “Манай гудамж нь амралтын өдрүүдэд иргэдийг ресторан, хүрээлэнгээр үйлчлүүлэх өргөн боломжтой орчинд хүлээн авдаг. Иймээс бид гэр бүл, байгаль сонирхогчдод зориулан ‘Ойм ногоон урлан’-тай хамтран фестивалийг зохион байгуулах гэж байна” хэмээн онцолсон юм.

Тэрбээр цэцэг, ургамал нь зөвхөн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах биш, стресс бууруулах, сэтгэл санааг тайвшруулах, экологийн боловсрол олгох зэрэг олон талын ач холбогдолтой болохыг дурдсан. Фестивалийн зорилго нь:

  • Цэцгийн соёлыг олон нийтэд таниулах
  • Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах
  • Ургамлын салбарын нэр хүндийг өсгөх
  • Нийгмийн сэтгэлзүйн дарамтыг бууруулах
  • Гадаад орнуудын ургамлын соёлыг нутагшуулах

Үзэсгэлэн худалдаа, сургалтууд, урамшуулал хосолно

Фестивалийн үеэр дараах үндсэн үйл ажиллагаанууд төлөвлөгджээ:

  • 1,500 гаруй төрлийн баглаа, таримал цэцэг, ургамал болон тохижилтын бүтээгдэхүүнүүдийг 50 хувийн хямдралтай үнээр худалдаална
  • Ургамал тарих, арчлах сургалт, террариум, цэцгэн титэм урлах зэрэг бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулна
  • Худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэд Мишээл вокинг стрийт доторх ресторан, киоскууд урамшуулал үзүүлнэ
    • Жишээ нь: “New York” ресторан таримал цэцэг авсан үйлчлүүлэгчдэд 10% хямдралтай үйлчилнэ
  • Өдөр бүр 10 азтан шалгаруулж, бэлэг гардуулна

Холбоо барих мэдээлэл

Фестивалийн зохион байгуулагчид байгальд хайртай, цэцэг ургамал сонирхдог хүн бүрийг “Flower Festival Mongolia – 2025”-д хүрэлцэн ирж, амралт, мэдээлэл, худалдааг нэг дороос авахыг уриалж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд