Лхагва, 9 сар 10, 2025
HomeСпортМонголын циркчид “ИДОЛ” олон улсын фестивалиас мөнгөн цом хүртлээ

Монголын циркчид “ИДОЛ” олон улсын фестивалиас мөнгөн цом хүртлээ

ОХУ-ын Москва хотноо байрлах “Большой Москвич цирк”-т зохион байгуулагдсан “ИДОЛ” олон улсын циркийн жүжигчдийн фестивальд Монгол Улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлчид мөнгөн цомын эзэд боллоо.

Фестивалийн үеэр дэлхийн 20 гаруй орны 190 орчим циркчид оролцсон бөгөөд Монгол Улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид оролцож, ур чадвар, бэлтгэлийн өндөр түвшинг харуулан амжилт үзүүлсэн байна.

“ИДОЛ” фестиваль нь 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн шилдэг циркчдийн онцлох үзүүлбэрүүдийг нэг дор төвлөрүүлдгээрээ алдартай.

Энэ жилийн наадамд “орчин үеийн цирк”, “акробат”, “шувуу”, “дрессура” зэрэг төрлийн шинэлэг, өвөрмөц үзүүлбэрүүд толилуулагдсанаараа онцлог байв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд