Бахрейн улсад болж буй Азийн залуучуудын гуравдугаар наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монголын залуус амжилттай оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.
Монголын шигшээ багийн тамирчдаас дараах спортын төрлүүдэд амжилт гаргалаа:
- Жүдо, охидын 40 кг-ын жинд – Б.Хулан (мөнгө)
- Чөлөөт бөх, хөвгүүдийн 80 кг-ын жинд – Б.Буянтогтох (мөнгө)
- Жүдо, охидын 48 кг-ын жинд – Э.Тэмүгэ (хүрэл)
- Жюү жицү, охидын 52 кг-ын жинд – Б.Мөнхжин (хүрэл)
- Жюү жицү, 62 кг-ын жинд – Б.Алтан-Эрдэнэ (хүрэл)
Монголын нийт амжилт
Наадам долоо дахь өдрөө өндөрлөж буй энэ үед Монголын баг нийт 4 мөнгө, 6 хүрэл, нийтдээ 10 медаль хүртээд байна. Манай тамирчдын хувьд энэ бол Азийн залуучуудын наадамд оролцсон түүхэн амжилтуудын нэг болж байна.
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадам аравдугаар сарын 31-нд хаалтаа хийхээр төлөвлөгджээ.

Гайхалтай амжилт, бахархаж байна