Бямба, 4 сар 19, 2025
HomeЭдийн засагМонгол Улсын экспортын орлого долоо хоногт 9 хувиар нэмэгдэв

Монгол Улсын экспортын орлого долоо хоногт 9 хувиар нэмэгдэв

Экспортын орлого өмнөх долоо хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн тухай Экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаанаар мэдээлжээ.

Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны хэлтсийн дарга Г.Золбоо “Экспортын орлогын өсөлт нь зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар нэмэгдсэнтэй холбоотой” хэмээн тодотгов. Валютын албан нөөц 5.0 тэрбум ам.долларын түвшинд байгааг мөн тэмдэглэлээ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Засгийн газрын чиглэлийн дагуу төрийн өмчит уул уурхайн компаниуд хэрхэн ажиллаж буйг танилцуулав. Тэрбээр “442.5 сая ам.долларын экспортын орлого нэмэгдүүлж, 137.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хойшлуулах замаар нийтдээ 580 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна 220 сая ам.долларыг төслүүдэд, 200 сая ам.долларыг урьдчилсан санхүүжилтийн “ногоон зээл”-д зориулж, нийт валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт тавьсан” хэмээн хэллээ.

Мөн уулзалтаар чанар багатай нүүрс болон төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломж, бүс нутгийн авто замаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд эдгээр асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд