Бямба, 4 сар 19, 2025
HomeБоловсролМонгол хэл, бичгийн шалгалт 4-р сарын 18-нд улс орон даяар эхэлнэ

Монгол хэл, бичгийн шалгалт 4-р сарын 18-нд улс орон даяар эхэлнэ

2025 оны Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалт (МХБШ) энэ сарын 18-ны өдөр улс орон даяар эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад нийт 85 мянган шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад бүртгүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ нь 10, 11 дүгээр ангийн сурагчид сайн дураараа оролцох боломжтой болсон нь гол нөлөө үзүүлжээ.

Шалгуулагчдын хуваарилалт:

  • 12-р анги – 39,164 сурагч
  • 11-р анги – 30,824 сурагч
  • 10-р анги – 12,909 сурагч
  • Өмнөх оны төгсөгчид – 2,108 орчим хүн

Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулах бөгөөд 3301 багш, ажилтан бэлтгэл ажилд оролцож байна.

Шалгалтын зохион байгуулалт:

  • Шалгалтын үргэлжлэх хугацаа: 100 минут
  • Суудлын хуваарь: www.eyesh.eec.mn сайтын “шалгуулагчийн булан”-аас бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хэвлэн авна
  • Дүн, оноо: Шалгалт өгсөнөөс хойш 15 хоногийн дотор нийтэд зарлагдана

Олон улсын шалгалтын дүйцүүлэлт:

Гадаадын их, дээд сургуулиудад өргөдөл гаргаж буй шалгуулагчдын хувьд дараах шалгалтын дүнг дүйцүүлж тооцно:

  • Cambridge – AS, A түвшин
  • IB – International Baccalaureate
  • IELTS, TOEFL, SAT

Дүйцүүлэх хүсэлтийг 2025 оны 3-р сарын 1-ээс 5-р сарын 31 хүртэл хүлээн авч байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй хүсэлт ирүүлсний 200 гаруй нь баталгаажжээ. Шалгуулагчдын ихэнх нь IELTS, SAT оноогоо дүйцүүлж буй.

Тусламж, мэдээлэл авах сувгууд:

  • Вэб: www.eec.mn, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn
  • Facebook: facebook.com/eec.mn
  • Аппликэйшн: EEC mobile app
  • Утас: 70119498, 75779498
  • Нууц үг мартсан тохиолдолд: 133233 дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоогоо илгээнэ

Мөн шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүртэй холбоотойгоор сэтгэл зүйчийн зөвлөгөө авах боломжтойг албаныхан анхааруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд