Баасан, 10 сар 31, 2025
HomeНийгэмМаргаашаас 240 мянган өрхөд цахилгааны шөнийн хөнгөлөлт олгож эхэлнэ

Маргаашаас 240 мянган өрхөд цахилгааны шөнийн хөнгөлөлт олгож эхэлнэ

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ жил улсын хэмжээнд 240 мянган айл өрхөд нийт 81 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэх бөгөөд энэхүү хөнгөлөлт ирэх сарын 1-нээс буюу маргаашаас хэрэгжиж эхэлнэ.

2025 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цахилгааны шөнийн хөнгөлөлтийн журамд шинэчилсэн өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь оройны 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хүчинтэй байсан хөнгөлөлтийн хугацааг өглөөний 09:00 цаг хүртэл сунгасан нь иргэдийн хэрэглээнд илүү таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Хэрэглээний дээд хязгаар нэмэгдэв

Шинэ журмын дагуу хэрэглээний дээд хэмжээг хоёр дахин өсгөсөн байна. Үүнд:

  • 220 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад — сар бүр 1500 кВт.цаг хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.
  • 380 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад — сар бүр 3000 кВт.цаг хүртэл хөнгөлөлт хамаарна.

Цахилгааны шөнийн хөнгөлөлтийн энэхүү арга хэмжээ нь эрчим хүчний хэрэглээг жигдлэх, шөнийн ачааллыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд