HomeОлон улсын мэдээЛукашенко Ким Жон Унтай "Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа

Лукашенко Ким Жон Унтай “Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа

Беларусийн удирдагч Александр Лукашенко болон БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар хоёр улсын хооронд “найрамдал, хамтын ажиллагааны” гэрээ байгууллаа. Энэ тухай 3 дугаар сарын 26-ны өдөр Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.

Александр Лукашенко БНАСАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Ким Жон Унтай уулзах үедээ уг баримт бичгийг баталгаажуулсан байна. Олон улсын хэд хэдэн улс орны зүгээс ерөнхийлөгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй тэрээр хэлэхдээ, уг гэрээнд Минск болон Пхеньяны хоорондын “харилцан ашигтай үйл явц”-ын хүрээн дэх хамтын ажиллагааны “зорилго, зарчмуудыг тодорхой бөгөөд нээлттэй” тусгасан гэв.

Мөн Лукашенко тэмдэглэхдээ, Зөвлөлт Холбоот Улсын үейс эхтэй БНАСАУ болон Беларусийн харилцаа “зарчмын хувьд шинэ шатанд” гарч байна гэлээ. “Ким Жон Ун дарга аа, манай хоёр улсын эдийн засаг бие биеэ нөхөх чадвартай, бид бие биедээ хэрэгтэй байна” гэж тэрээр онцлов.

Лукашенко Ким Жон Ун нар хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Ким Жон Ун хариуд нь хоёр улс хоёулаа “олон туйлт ертөнцийг цогцлоохыг” эрмэлзэж буй бөгөөд олон улсын асуудлуудаар ижил байр суурьтай байгааг дурдлаа. Тэрээр Беларусийн удирдлагуудын нийгэм, улс төрийн тогтвортой байдалд чиглэсэн арга хэмжээг дэмжиж, “эв нэгдэл”-ээ илэрхийлэв.

Лукашенко Ким Жон Ун нар хамтын ажиллагааны гэрээ байгуулав
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд