2025 оны 11-р сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх төлөвтэй байна. 2025 оны 11-р сарын 2-ны 20 цагаас 11-р сарын 3-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ:
Хур тунадас:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи:
Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метрийн хурдтай салхилна.
Агаарын температур:
- Шөнөдөө Хангай, Завхан, Тэсийн хөндий, Заг-Байдраг голын эх орчимд -15…-20°С,
Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Туул, Тэрэлжийн хөндийд -8…-13°С хүйтэн байна. - Говийн өмнөд бүсэд -3…+2°С дулаан, бусад нутгаар -3…-8°С хүйтэн байна.
- Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт -3…+2°С,
Говийн өмнөд бүсэд +10…+15°С,
Хангайн өвөр бэл болон говийн хойд хэсэгт +5…+10°С,
бусад нутгаар +2…+7°С дулаан байна.
Хот орчмын урьдчилсан мэдээ:
- Улаанбаатар: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 м. Шөнөдөө -4…-10°С, өдөртөө +2…+4°С.
- Багануур: Үүлшинэ, цас орохгүй. Салхи 5–10 м/с. Шөнөдөө -8…-10°С, өдөртөө +2…+4°С.
- Тэрэлж: Үүлшинэ, цас орохгүй. Салхи 4–9 м/с. Шөнөдөө -8…-10°С, өдөртөө +2…+4°С.
2025 оны 11-р сарын 4-нөөс 8-ныг хүртэлх төлөв:
11-р сарын 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 14–16 метр хүртэл ширүүсэж, хүйтрэлт ажиглагдана.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт шөнөдөө -15…-20°С хүйтэн, өдөртөө -2…+3°С дулаан, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндүүдэд шөнөдөө -9…-14°С, өдөртөө +3…+8°С дулаан, Говийн өмнөд хэсэгт шөнөдөө -2…+3°С, өдөртөө +10…+15°С дулаан байх төлөвтэй байна. 6-ны өдрөөс эхлэн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар агаар хүйтэрнэ.
