“Лос-Анжелес Лэйкерс” багийн довтлогч, Америкийн сагсан бөмбөгчин Леброн Жэймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болж, түүхэн амжилт тогтоолоо.
Mongolnews24.com мэдээлснээр, “Орландо Мэжик” багийн эсрэг хийсэн зочлон тоглолт (105:104) Леброны хувьд НБА-ын улирлын 1612 дахь тоглолт байв. Ингэснээр тэрээр НБА-ын дөрвөн удаагийн аварга Роберт Пэришийн амжилтыг гүйцэж, жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Өдгөө 41 настай Леброн Жэймс замналынхаа турш дөрвөн удаа НБА-ын аварга болж, улирлын болон финалын цувралын “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор (MVP) тус бүр дөрвөн удаа тодорсон юм. Тэрээр лигийн түүхэнд хамгийн олон оноо цуглуулсан болон хамгийн олон улирал тоглосон тоглогчоор хэдийнэ бичигдээд байгаа билээ. Энэхүү улирал нь түүний НБА дахь 23 дахь жил юм.
