Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 10 хоногийн урьдчилсан төлвөөр, энэ сарын сүүлээр Монгол орны ихэнх нутгаар эрс дулаарч, өдөртөө +31 градус хүрч хална. Мөн зарим өдөрт хүйтрэх, салхи ширүүсэх, нойтон цас орох зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэл тохиох төлөвтэй байна.
Хур тунадас, цас орох өдөр:
- 5-р сарын 24 – Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн баруун өмнөд хэсгээр бороо орно
- 5-р сарын 25–26 – Уулархаг нутгаар үргэлжлэн бороо
- 5-р сарын 27–28 – Баруун болон төвийн нутгаар бороо
- 5-р сарын 29 – Төв, говь, зүүн аймгуудын зүүн хэсгээр
- 5-р сарын 30 – Алтай, Хангайн уулархаг нутгаар
- 5-р сарын 31 – Зүүн нутгаар бороо, нойтон цас орно
Салхи:
- Ерөнхийдөө секундэд 5–10 м/с
- Харин:
- 26-нд Алтайн уулархаг нутгаар
- 27-нд баруун хагасаар
- 28-нд ихэнх нутгаар
- 29-нд говь, тал хээрийн бүсээр салхи секундэд 18–20 м/с хүрч ширүүснэ
Агаарын температур:
- Уулархаг бүс нутгаар:
- Шөнөдөө: 0…+5 градус
- Өдөртөө: +14…+19 градус
- Говийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар:
- Шөнөдөө: +10…+15 градус
- Өдөртөө: +26…+31 градус
- Бусад нутгаар:
- Шөнөдөө: +5…+10 градус
- Өдөртөө: +20…+25 градус
- 28, 29-нд баруун болон ихэнх нутгаар эрс сэрүүснэ
Улаанбаатар хот орчмын цаг агаар:
- 25-нд бага зэргийн бороо
- 28–29-нд бороо, нойтон цас орно
- Бусад өдрүүдэд хур тунадасгүй
- Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 м/с, 28–29-нд секундэд 12–14 м/с хүрч ширүүснэ
- Шөнөдөө: Яармаг-Сонгины орчмоор +1…+6, бусад хэсгээр +6…+11 градус
- Өдөртөө: +21…+26 градус дулаан, 29–30-нд сэрүүсэл ажиглагдана