Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталж, мөрдөж эхэлсэн. Энэхүү шинэчилсэн үнэлгээгээр ан амьтдыг бодгаль тус бүрээр үнэлэх зохицуулалтыг нэвтрүүлжээ.
Шинэ үнэлгээгээр зарим амьтдын үнэ дараах байдлаар тогтоогдсон байна:
- Аргаль хонь – 22.2 сая төгрөг
- Шонхор – 16 сая төгрөг
- Янгир ямаа – 5.3 сая төгрөг
- Хар сүүлт – 3.33 сая төгрөг
- Саарал чоно – 1.13 сая төгрөг
- Цагаан зээр – 997 мянган төгрөг
- Тарвага – 410 мянган төгрөг
- Шар үнэг – 220 мянган төгрөг
Эдгээр үнэлгээ нь амьтдыг эр, эм, төлөөр нь ялгахгүйгээр нэг бүрчлэн тооцож байгаагаараа онцлог юм. Хууль бусаар ан агнасан тохиолдолд зөвхөн торгууль ногдуулах бус, учруулсан хохирлыг дээрх үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлэх зохицуулалт үйлчилнэ.
Иймд аргаль агнасан тохиолдолд 44.4 сая, шонхор агнасан бол 32 сая төгрөгийн хохирол төлөхөөр тооцогдож байна.
