Хүүхдийн баярыг нэг дор төвлөрүүлж, эцэг эх, хүүхдүүд хамтдаа хөгжилдөж, суралцаж, баяр тэмдэглэх шинэ жишиг болсон Wonderland Kids Festival 2025 оны 6-р сарын 1-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ бол зөвхөн тоглоом, үзвэрийн арга хэмжээ биш, харин бүтээлч, танин мэдэхүйн, боловсрол, эрүүл мэндийг цогцоор нь хослуулсан цогц баяр юм.
Өмнөх жилүүдийн туршлага: тус тусдаа, төвөгтэй
Сүүлийн таван жилийн турш хүүхдийн баярын үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоон худаг, Монголын хүүхдийн ордон гэх мэт газруудад салангид байдлаар зохион байгуулж ирсэн. Энэ нь:
- Логистикийн хүндрэл
- Нэг гэр бүлд бүх арга хэмжээнд оролцох боломж хязгаарлагдмал
- Түгжрэл, цагийн хуваарийн давхцал
- Бага насны хүүхдүүд заримд нь оролцож ч чадаагүй
гэсэн асуудлыг дагуулж иржээ.
Wonderland Kids Festival: Хүүхэд бүрт зориулсан ид шидийн орчин
“Wonderland Kids Festival” нь зөвхөн баярын уур амьсгал бүрдүүлэх бус, дараах зорилгуудыг агуулж буй:
- Хүүхдийн эрх, соёлыг дэмжих
- Боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
- Гэр бүлийн эерэг харилцааг уриалах
- Ирээдүйн иргэдийг бүтээлчээр төлөвшүүлэх
WОNDER THEATRE — Соёл, уран сайхан
Сэтгэл хөдөлгөм, ухаарал өгөх жүжгүүд:
- “Сайн уу? Олмасс” – 5+ насныханд
- “Марио ба түүний найзууд” – 3+ насныханд зориулсан
- “Зөрүүд Гринч”, “Намайг дурсаарай Коко” – хүүхдийн сэтгэлд хоногшсон дүрүүд
EDU WONDER — Боловсрол ба сэтгэл зүйн дэмжлэг
- STEAM боловсролын хөтөлбөрүүд
- ИНЭНӨ, EDU Wonder – хүүхдийн хөгжилд чиглэсэн багц сургалтууд
- Мэргэжлийн сэтгэл зүйч, боловсролын зөвлөхүүдийн уулзалт
Эцэг эхчүүдэд хүүхдээ илүү ойлгох, зөв хүмүүжүүлэх тал дээр бодит тусламж өгөх орон зай бүрдэнэ.
Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт: Нэг өдөр = нэг жилийн үнэ цэнэ
Генетик тест ба Андромед бүтэн биеийн оношилгоо:
- Хүүхдийн төрөлхийн сурах хэв маяг, эрсдэлтэй өвчин, спортоор амжилт гаргах боломжийг урьдчилан тодорхойлох
- Өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодыг зөв чиглүүлэх, эрүүл өсөлтөд туслах
Хандив, нийгмийн хариуцлага
- “Ид шидийн орон”-д зориулан 100 тасалбар бэлэглэнэ
- “Хүүхдийн төлөө сан”-д тасалбарын үнийн 5%-ийг хандивлана
Яагаад ирэх ёстой вэ?
- Хүүхэд тань зөвхөн баярлах бус, суралцаж, инээж, өөрийгөө нээх болно.
- Эцэг эхчүүдэд нэг дороос бүх төрлийн үйлчилгээ, мэдээлэл, тусламж авах ховор боломж.
- Энэ бол зөвхөн нэг өдөр биш, ирээдүйд хийх хөрөнгө оруулалт юм.
Тасалбараа эндээс захиалаарай:
https://www.facebook.com/share/1CBSMU6AFZ/
Хүүхдүүдийн хувьд ямар сайхан арга хэмжээ вэ! Ийм баяр наадмыг олон удаа зохион байгуулдаг бол сайхан байна
Зохион байгуулагчдыг хүндэтгэе! Эцэст нь бяцхан хүүхдүүдэд зориулсан гэрэл гэгээтэй, хөгжилтэй зүйл