Бямба, 4 сар 19, 2025
HomeБоловсролХөтөлбөрөөр дамжуулан хөдөө орон нутгийн боловсролыг дэмжинэ

Хөтөлбөрөөр дамжуулан хөдөө орон нутгийн боловсролыг дэмжинэ

“Teach for Mongolia” нэртэй залуу манлайлагчдад зориулсан хөтөлбөр дөрөв дэх элсэлтээ зарлаад байна. Энэхүү санаачилга нь алслагдсан бүс нутагт багшийн дутагдалтай сургуульд хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллуулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос хойш гурван удаагийн элсэлтээр нийт 33 оролцогчийг бэлтгэн, 8 аймгийн 13 сумын 14 сургуульд багшаар ажиллуулж, 7400 гаруй сурагчтай шууд харилцсан байна.

Хэн элсэх боломжтой вэ:

  • Монгол Улсын иргэн байх
  • Их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй (2025 оны 6 сар гэхэд төгссөн байх)
  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
  • Багшийн бус мэргэжилтэй байж болох бөгөөд багшлах ур чадварыг эзэмшихэд бэлэн байх

Тавигдах шаардлагууд:

  • Хамтын ажиллагааны ур чадвартай, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах эрмэлзэлтэй байх
  • Боловсролын тэгш бус байдлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх
  • Зуны хугацаанд мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой байх

Элсэлт 2025 оны 4-р сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл www.teachformongolia.mn цахим хаягаар хандах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд