Хиймэл оюун ухаан (ХОУ) одоо ердөө нэг удаагийн хайлтаар ургийн түүхийг есөн үе хүртэл сэргээн тогтоох чадвартай болжээ.
Энэ талаар mignews.com сайт мэдээлсэн байна. Цахим орчинд танилцуулагдсан хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү шинэлэг хэрэгсэл нь нээлттэй архивын асар их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, өвөг дээдсийг хайх үйл явцыг бүрэн автоматжуулжээ. Тус систем нь төрөлтийн гэрчилгээ, сүмийн бүртгэл, хүн амын тооллого, оршуулгын газрын тэмдэглэл зэрэг мэдээллүүдийг бодит хугацаанд хооронд нь тулган шалгадаг байна.
Алгоритмын ажиллагааны хамгийн тод жишээ бол 1940 оны Норвегийн цагаач гэр бүлийн түүхийг сэргээсэн явдал юм. Уг нейросеть (нейрон сүлжээ) тухайн хэрэглэгчийн элэнц эхийнх нь төрсөн овог нэрийг олж тогтоож чадсан бөгөөд энэ мэдээлэл нь төрөл төрөгсдөд нь 70 гаруй жилийн турш тодорхойгүй байжээ.
