Гранат нь хоёр хэсгээс бүрддэг: шүүслэг улаан бүрхүүл (арил) болон түүний доторх хатуувтар үр буюу яс. Гранатын яс нь нийт жимсний жингийн 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ нь нимбэгний үр шиг цөөхөн, аваад хаячихаж болдог зүйл биш юм.
Дорнын уламжлалт анагаах ухаанд гранатын үрийг хоол боловсруулах эрхтний асуудал, гэдэс дүүрэх, үрэвслийн үед ашиглаж ирсэн. Орчин үеийн судалгаагаар гранатын ясанд дараах ашигтай бодисууд агуулагддаг болохыг тогтоожээ:
- Үл орлогдох өөхний хүчлүүд: Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
- Антиоксидант ба фенолын нэгдлүүд: Бие махбодийг хоргүйжүүлнэ.
- Пуникийн хүчил (Punicic acid): Чихрийн шижин, таргалалтаас сэргийлэх нөлөөтэй ховор бодис.
Гэдэс түгжрэх аюултай юу?
Хүмүүсийн дунд байдаг хамгийн том айдас бол гранатын яс гэдэс түгжрүүлдэг гэх яриа юм. Гэвч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй. Гранатын яс нь жижиг, зөөлөн бөгөөд түүнд агуулагдах эслэг нь харин ч хоол боловсруулах замыг цэвэрлэж, өтгөн хаталтаас сэргийлдэг байна.
Чухал зөвлөгөө: Гранатыг ястай нь идэхдээ маш сайн зажлах хэрэгтэй. Хэдийгээр яс нь бүрэн боловсордоггүй ч сайн зажилж идвэл биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Өдөрт хэдийг идэх вэ?
WebMD-ийн мэдээлснээр хамгийн тохиромжтой хэмжээ нь:
- Өдөрт хагас гранат эсвэл хагас аяга үр.
- Энэ нь биед шаардлагатай амин дэмийг өгөхөд хангалттай бөгөөд ходоодыг хэт ачаалахгүй.
Анхааруулга: Гранат нь байгалийн сахар ихээр агуулдаг тул чихрийн шижинтэй хүмүүс хоолны дэглэмдээ оруулахаасаа өмнө эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.
