2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 00:35:46 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн голомт нь дараах байршлуудтай ойр байсан байна:
- Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 29 км,
- Төгрөг сумын төвөөс урд зүгт 59 км,
- Алтай сумын төвөөс хойд зүгт 83 км орчимд тус тус байрлажээ.
Одоогоор газар хөдлөлтөөс үүдэн хүн, мал, эд хөрөнгийн хохирлын талаарх мэдээлэл ирээгүй байна.
