HomeНийгэмГол мөрөн, нуурын мөс нимгэрч, хэврэгших үзэгдэл идэвхжиж эхэллээ

Гол мөрөн, нуурын мөс нимгэрч, хэврэгших үзэгдэл идэвхжиж эхэллээ

Монгол орны нийт нутгаар дулаарч байгаатай холбоотойгоор томоохон гол мөрөн, нууруудын мөсний зузаан өмнөх арав хоногийн үзүүлэлтээс 5-30 см-ээр нимгэрсэн байна. Хэдийгээр ихэнх усан сангууд мөсөн бүрхүүлтэй байгаа ч дулааны нөлөөгөөр мөсний бүтэц өөрчлөгдөж, хаврын мөсний үзэгдлүүд идэвхтэй ажиглагдаж эхэлжээ.

Одоогоор гол мөрнүүдэд дараах өөрчлөлтүүд гарч байна:

  • Голын голдрил дагуу харз гүйх;
  • Эрэг орчмоор усан зах үүсэх;
  • Мөсөн дээгүүр ус гүйх болон мөс хэврэгших.

Цаашид агаарын температур нэмэгдэхийн хэрээр мөсний зузаан эрчимтэй багасаж, даац нь муудах төлөвтэй байна. Иймд иргэд, тээвэрчид цаг хожих эсвэл зам товчлох зорилгоор баталгаагүй замаар буюу гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд