Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ болон олон нийтийн зэвүүцэл төрүүлсэн “иргэдээ ялаа” хэмээн нэрлэсэн үгс нь улс төрийн нөхцөл байдлыг хурцатгаж, Төрийн ордны гадна жагсаал өрнөж байна. Үүний зэрэгцээ Төрийн ордны доторх улс төрийн уур амьсгал ч ширүүсч, хамтарсан Засгийн газрын сайдууд Ерөнхий сайдыг хамгаалж буй бол МАН-ын гишүүд дотор түүнийг огцруулах шаардлага тавьж эхэлжээ.
МАН-ын бүлэг Ерөнхий сайдад дарамт үзүүлж эхлэв
МАН-ын бүлгийн хуралдаан ширүүн уур амьсгал дор өрнөж, гишүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох санал тавьсан тухай мэдээлэл цацагдсан. Бүлгийн дотор “хамтарсан Засгийн газар” цааш үргэлжлэх боломжгүй, ялсан нам дангаар засаглах ёстой гэсэн байр суурь давамгайлж байгаа аж.
Ерөнхий сайд огцрохоос татгалзаж, өөр хувилбар санал болгожээ
Хэдийгээр шахалттай тулгарсан ч Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргахгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа бөгөөд харин АН, ХҮН намаас томилогдсон сайд нараа хамтарсан Засгийн газраас гаргах санал дэвшүүлсэн гэнэ. Хэрэв танхимын сайд нарын 50 хувь нь өргөдлөө өгвөл хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрдэнэ.
Ерөнхийлөгчийн байр суурь
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаа өгөхийг шууд шаардсан гэж албан бус эх сурвалжууд онцолж байна. Тэд Төрийн ордонд олон цагаар уулзан, хамтарсан Засгийн газрын ирээдүйг хэлэлцсэн байна.
“Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой” – гэсэн байр суурьтай байгаа талаар ч мэдээлэл цацагджээ.
Авлигын дуулиан дундах Ерөнхий сайд
Ерөнхий сайд өөрийн эзэмшилтэй гэж олон нийтэд мэдэгдсэн “Херо энтертайнмент” студи нь МАН-ын болон Засгийн газрын сонгуулийн сурталчилгааг төсвийн хөрөнгөөр хийсэн гэх асуудлаар ашиг сонирхлын зөрчилд холбогдож буй. Түүнчлэн эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулсан компанийн бүртгэлд түүний нэр байгааг ч намын доторх гишүүд нь шүүмжилж байна.
Бага хурал хувь заяаг шийднэ
2025 оны 5-р сарын 21-ний 15:00 цагт болох МАН-ын VI Бага хурал нь хамтарсан Засгийн газар цаашид оршин тогтнох эсэх, Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх чухал мөч болох нь. Уг хурлаар:
- Хамтарсан засаг үргэлжлэх эсэх
- Ерөнхий сайдыг үлдээх эсвэл огцруулах
- Хамтарсан намуудын сайдуудыг солих эсэх асуудлууд хэлэлцэгдэнэ
МАН дотор аль эртнээс хамтарсан засгийн газрыг эсэргүүцдэг гишүүд олон байсан бөгөөд энэ нь Ерөнхий сайдад тулгарч буй дарамтыг нэмэгдүүлж байна.
Ерөнхий сайдын найдвар
Одоогийн нөхцөлд Ерөнхий сайдын улс төрийн гол тулгуур нь:
- АН-ын дарга Л.Гантөмөр
- ХҮН-ын дарга Т.Доржханд
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар гэж үзэж байгаа бололтой.
Харин Засгийн газрын эмэгтэй сайд нар албан ёсны байр суурь илэрхийлэхээс татгалзаж байгаа талаар мэдээлэл байна.
Хамтарсан Засгийн газрын бүтэц
МАН-ын сайд нар:
- Л.Оюун-Эрдэнэ – Ерөнхий сайд
- С.Амарсайхан – Шадар сайд
- Б.Дэлгэрсайхан – Зам, тээврийн сайд
- Ч.Номин – Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
- Б.Батцэцэг – Гадаад харилцааны сайд
- Б.Жавхлан – Сангийн сайд
- Б.Чойжилсүрэн – Эрчим хүчний сайд
- С.Бямбацогт – Батлан хамгаалахын сайд
- Л.Энх-Амгалан – Нийгмийн хамгааллын сайд
- Н.Учрал – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- Ж.Энхбаяр – ХХААХҮ-ийн сайд
- Б.Тулга – Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- Т.Мөнхсайхан – Эрүүл мэндийн сайд
АН, ХҮН намаас томилогдсон сайд нар:
- Л.Гантөмөр (АН) – Эдийн засгийн хөгжлийн сайд
- Э.Одбаяр (АН) – Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга
- Р.Эрдэнэбүрэн (АН) – 20 минутын хот төслийн дарга
- Ц.Туваан (АН) – Аж үйлдвэрийн сайд
- Ж.Батсуурь (АН) – Барилга, хот байгуулалтын сайд
- О.Алтангэрэл (АН) – ХЗДХ-ийн сайд
- С.Одонтуяа (АН) – Байгаль орчны сайд
- Ц.Баатархүү (АН) – Цахим хөгжил, инновацийн сайд
- Т.Доржханд (ХҮН) – Шадар сайд
- П.Наранбаяр (ХҮН) – Боловсролын сайд
Нөхцөл байдал хүнд байна… Энэ бүхэн яаж дуусах бол гэж бодож байна
Хамгийн гол нь энэ нь энгийн иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй