Ням, 9 сар 7, 2025
HomeУлс төрЕрөнхий сайд Г.Занданшатар В.В.Путинтэй уулзав: Хамтын ажиллагааны шинэ хуудас

Ерөнхий сайд Г.Занданшатар В.В.Путинтэй уулзав: Хамтын ажиллагааны шинэ хуудас

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 9-р сарын 3-6-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна.

Энэхүү чуулганы хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: “Ерөнхий сайд Г.Занданшатарын урилгыг хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт 10 дугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.”

Мөн В.В.Путин 9-р сарын 2-нд Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай өндөрлөж, ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсоныг онцолжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар: “Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.”

Уулзалтын үеэр хоёр тал улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн ач холбогдолтой салбаруудад хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг идэвхжүүлэх талаар хэлэлцжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд