Бямба, 7 сар 26, 2025
HomeОсол хэрэгЭнэ сард 59 ой, хээрийн түймэр гарснаас 37-г бүрэн унтраажээ

Энэ сард 59 ой, хээрийн түймэр гарснаас 37-г бүрэн унтраажээ

2025 оны долоодугаар сарын 24-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 22 ойн түймэр идэвхтэй байгааг Онцгой байдлын байгууллага мэдээллээ. Эдгээрийн дотор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд нэг түймрийг цурамд оруулаад байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумууд болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нийт 17 түймэрт унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Зөвхөн энэ сарын байдлаар буюу долоодугаар сарын 24-ний өдрийн мэдээллээр Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт нийт 59 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, үүнээс 37-г бүрэн унтраагаад байна. Түймрийн ихэнхийг хиймэл дагуулын дулаан мэдрэгчийн тусламжтайгаар илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулсан бол зөвхөн Баян-Өлгий болон Дорнод аймагт гарсан хоёр түймрийг өөр эх сурвалжаар илрүүлсэн байна.

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 71 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Холбоотой нийтлэлүүд

3 COMMENTS

  1. 37 түймрийг аль хэдийн унтраасан нь сайн хэрэг – аврагчид үнэхээр хамгийн сайн ажиллаж байна!

  2. Их хэмжээний гал гарахаас зайлсхийхийн тулд бүгдийг нь аль болох хурдан унтраана гэж найдаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд