HomeОлон улсын мэдээДональд Трамп Ираны эсрэг дайнд Японыг татан оролцуулахыг эрмэлзэж байна

Дональд Трамп Ираны эсрэг дайнд Японыг татан оролцуулахыг эрмэлзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотнуудаас хангалттай дэмжлэг авч чадахгүй байгаа тул Ираны эсрэг цэргийн мөргөлдөөнд Японыг татан оролцуулах хүсэлтэй байна.

Цагаан ордонд Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитай хийх уулзалтын үеэр Трамп Ираны эсрэг дайнд тусламж үзүүлэхийг шаардаж магадгүй байгаа юм. Токио холбоотондоо ямар хэмжээний дэмжлэг үзүүлэхээ тунгааж буй энэ үед уг асуудал Санаэ Такаичиг хүнд байдалд оруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Өмнө нь Трамп АНУ-Израилийн цэргийн ажиллагааг хангалтгүй дэмжсэн хэмээн холбоотнуудаа шүүмжилж, АНУ-д хэний ч тусламж хэрэггүй гэж мэдэгдэж байсан билээ. Гэсэн хэдий ч тэрээр Ормузын хоолойгоор дайран өнгөрөх танкеруудыг хамгаалах болон мина устгах хөлөг онгоцуудыг нэмж гаргахыг шаардсаар байгаа юм.

Даваа гарагт Такаичи парламентад үг хэлэхдээ АНУ-аас ямар нэгэн албан ёсны хүсэлт ирээгүй байгааг тэмдэглээд, үндсэн хуулийнхаа хүрээнд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний боломжит хувилбаруудыг судалж байгаагаа хэлжээ.

Лхагва гарагт АНУ-ын тагнуулын албаныхан Такаичигийн өнгөрсөн жил Тайванийг дэмжиж хэлсэн үгийг Японы удирдагчийн “томоохон өөрчлөлт” хэмээн тодорхойлсон нь түүнийг дахин эвгүй байдалд орууллаа. Такаичи өөрийн байр сууриа Японы олон жилийн бодлоготой нийцэж байгаа хэмээн хамгаалсан ч энэ нь Бээжинтэй харилцах Токиогийн харилцаа эрс муудахад хүргэсэн юм.

Мөн Трамп Иран дахь дайн болон Оросын Украин дахь түрэмгийллийн улмаас дундарсан АНУ-ын зэвсгийн нөөцийг нөхөхөд туслах пуужингуудыг хамтран боловсруулах эсвэл үйлдвэрлэхийг Токиогоос хүсэх хүлээлттэй байна.

Трамп ажиллагаагаа зогсоох бодолгүй байна уу?

Дональд Трамп өмнө нь Вашингтон Иран дахь ажиллагаагаа дуусгахад хараахан бэлэн биш байгаа ч ойрын ирээдүйд үүнийг хийнэ гэж мэдэгдсэн билээ.

Түүнчлэн тэрээр Ормузын хоолойг хаасан Ираны үйлдлийг олон нийтийн өмнө шүүмжилсэн юм. АНУ Ираны эсрэг дайнд хэдийнэ ялалт байгуулсан тул ийм стратегийн чухал замыг бүслэн хаах нь “шударга бус” үйлдэл гэж тэрээр үзэж байна. Трампын хэлснээр, АНУ энэхүү ажиллагааны хүрээнд Ойрхи Дорнодын орнуудаас “ихээхэн дэмжлэг” авсан боловч НАТО-гоос “бараг юу ч аваагүй” ажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд