Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сараас хэрэгжиж эхэллээ. Өмнөх жилүүдэд хөнгөлөлт оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үйлчилдэг байсан бол шинэ журмаар өглөөний 09:00 цаг хүртэл сунгасан байна.
Хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй айлуудыг хамруулах бөгөөд нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын өрхүүд хамрагдах боломжтой. Хэрэглэгчид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Энэхүү хөтөлбөрт нийт 240 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 81 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар төлөвлөжээ.
                                    