Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан маргааш буюу долоодугаар сарын 17-ны 19:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын нэгдсэн ёслол, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна.
Тус арга хэмжээг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах бөгөөд дараах сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлджээ.
Баярын арга хэмжээний хөтөлбөр:
- Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал
- Алба хаагчдын тусгай бэлтгэлжилтийг харуулсан үзүүлэх тоглолт
- Албаны нохойн сонирхолтой үзүүлбэрүүд
- Монголын рок, поп, хип хоп урлагийн одод оролцсон нэгдсэн тоглолт
- Оройн дижей шоу
Баярын тоглолтод оролцох уран бүтээлчид:
Тус тоглолтод үе үеийн үзэгчдийн сонсох дуртай 30 орчим хамтлаг, дуучин болон шинэ залуу уран бүтээлчид нэг дор цуглаж, өөрсдийн хит дуунуудаа өргөн барих юм.
- Хамтлагууд: Татар, Guys, Мотив, Wasabies, Стар (бүжгийн хамтлаг), Цогсогмаа, Лууяа
- Дуучид: Ло.Болдбаатар, Сэрчмаа, Наран, Дэлгэрмөрөн, Хаянаа, Зоригт, Гантулга, Буянаа, Энх-Эрдэнэ, Бека, Namone, Одмандах
- Хип хоп, рэп уран бүтээлчид: Big Gee, Roockie, Дон Диор
- Хөгжимчид: Хийлч Дээгий
- Оройн шоу тоглолт: DJ Гэрлээ, DJ Уна
Эх орныхоо амар амгалан, аюулгүй байдлын манаанд зогсож буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа алдар гавьяаг бахархан тэмдэглэх тус тоглолтод иргэд, залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.
