Пүрэв, 12 сар 18, 2025
HomeНийгэмЧ:38 чиглэлийн автобусны замнал шинэчлэгдлээ

Ч:38 чиглэлийн автобусны замнал шинэчлэгдлээ

Содон хороолол–Гэмтлийн эмнэлгийг холбосон авто зам ашиглалтад орсноор Ч:38 чиглэлийн автобусыг уг замаар явуулж эхэлжээ. Үүний улмаас Ч:38 чиглэлийн маршрутод зохицуулалт хийж, зорчих шугамыг шинэчилсэн байна.

Нийтийн тээврийн бодлогын газрын График, мэдээллийн сан, сүлжээний инженер Э.Лхагвадорж “Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон авто зам ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний Ч:38 чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан. Ч:38 чиглэлийн автобус нь Энхтайвaны өргөн чөлөөгөөр дайрч явдаг байсныг болиулж, Ханын материалаас Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон замаар явж үндсэн маршрутаар иргэдэд үйлчилж байна. Тус замаар 6 минут тутамд 16 автобус үйлчилгээнд явж байгаа юм. Цаашид Содон хорооллыг Гэмтлийн эмнэлгийг холбосон авто замаар явах нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх талаар судалж байна” гэж мэдээлэв.

Өөрчлөлтийн гол агуулга:

  • Ч:38 чиглэлийн автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр дайрахгүй болсон
  • Ханын материалын хэсгээс Содон хороолол–Гэмтлийн эмнэлгийг холбосон шинэ замаар зорчиж байна
  • Нийт 16 автобус 6 минутын зайтайгаар үйлчилгээ үзүүлж байна

Цаашид шинэ авто замаар зорчих нийтийн тээврийн тоог нэмэх боломжийг тооцож, шаардлагатай судалгааг хийхээр төлөвлөж байгаа талаар албаныхан дурдлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд