Тоглолт өндөрлөсний дараа фенүүд сайн дураараа нэгдэж, тоглолт болсон орчимд их цэвэрлэгээ хийжээ. Тэд гудамж, талбайн хогийг цуглуулж, эвдэрч гэмтсэн зүйлсийг янзалсан байна.
БНСУ-ын BTS хамтлаг энэ сарын 21-нд Сөүл хотод тоглолтоо хийж, дөрвөн жилийн дараа фенүүдтэйгээ уулзсан нь онцлох үйл явдал болсон. Удаан хугацаанд хүлээсэн ARMY фенүүдийн хувьд энэхүү тоглолт онцгой ач холбогдолтой байв.
Фенүүдийн хувьд бэлтгэлтэй ирсэн нь анхаарал татсан бөгөөд тусгай өнгийн хувцас өмсөж, хогны ууттайгаа ирсэн байжээ. Ийнхүү зохион байгуулалттайгаар цэвэрлэгээ хийсний үр дүнд тоглолт болсон бүсэд бараг хог үлдээгүй талаар оролцогчид онцолсон байна.

