HomeУлс төрБ.Ганхуягийг энэ долоо хоногт суллахаар болжээ

Б.Ганхуягийг энэ долоо хоногт суллахаар болжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг энэ долоо хоногийн сүүлчээр суллахаар болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр нүүрсний хэргээр ял эдэлж байсан бөгөөд одоогоор “Тахир соёот”-д талбайн туслах ажил хийж байгаа юм.

Өмнө нь уг хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан 2.6 жилийн ял эдлээд 2026.02.28-ны өдөр суллагдсан. Харин Б.Ганхуягийн хувьд 3.9 жилийн ял авсан бөгөөд суллагдах хугацаа ойртсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэж байсан.

Б.Ганхуягт анхан шатны шүүхээс 2024.01.31-нд 5 жил 9 сарын хорих ял оноосон ч давж заалдах шатанд хэргийг дахин хэлэлцэж, 2024.09.12-нд ялыг 3 жил 9 сар болгон бууруулсан байдаг. Ийнхүү түүнийг энэ долоо хоногт суллах шийдвэр хэрэгжихээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд