Бямба, 11 сар 1, 2025
HomeСпортАзийн наадмаас жюү жицүгийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмаас жюү жицүгийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртлээ

Бахрейн Улсын Манама хотод болж буй өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн Азийн наадам ид өрнөж байна. Монголын жюү жицүгийн тамирчин О.Живамэдмаань тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Филиппины тамирчныг 2:0, 3-р тойрогт Тайландын тамирчныг мөн 2:0-ийн харьцаагаар ялж, финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд Тайландын шилдэг тамирчинд ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов.

Ингэснээр О.Живамэдмаань Азийн наадамд Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлж, жюү жицүгийн төрөлд улсдаа шинэ амжилт нэмлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд