Баасан, 10 сар 31, 2025
HomeНийгэмАрваннэгдүгээр сард цаг агаарын төлөв: Бүх бүс нутгаар хүйтэн, цас ахиу орно

Арваннэгдүгээр сард цаг агаарын төлөв: Бүх бүс нутгаар хүйтэн, цас ахиу орно

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр энэ оны арваннэгдүгээр сард Монгол орны нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, зарим бүс нутагт хур тунадас ахиу байх төлөвтэй байна.

Баруун бүсийн аймгууд

Баруун бүсийн ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байх бол Завхан, Баянхонгорын хойд хэсгээр дунджаас хүйтэн байна. Хур тунадас Завханы хойд болон зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ахиу орох төлөвтэй.

  • Сарын эхэнд ихэнх нутгаар дулаан
  • Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2°С дулаан
  • Харин нэгдүгээр арав хоногийн сүүл болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 1–3°С хүйтэн байх төлөвтэй
    Мөн хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэнд цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн бүсийн аймгууд

Энэ бүсийн нийт нутгаар агаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджаас ахиу байх төлөвтэй байна.

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2°С дулаан
  • Харин хоёрдугаар арав хоногийн турш 1–3°С хүйтэн байна
    Сарын дунд болон сүүлч үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэх, цасан шуурга шуурах магадлалтай.

Зүүн бүсийн аймгууд

Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх бол агаар нийтдээ дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд 1–2°С дулаан
  • Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд 1–3°С хүйтэн байна
    Нэгдүгээр арав хоногийн сүүл болон хоёрдугаар арав хоногийн дунд үед цас орж, цасан шуурга шуурах нөхцөл бүрдэнэ.

Говийн бүсийн аймгууд

Өмнөговийн баруун хэсэгт температур дунджаар, бусад нутгаар бага зэрэг хүйтэн байна.

  • Өмнөговийн зүүн болон Дорноговийн ихэнх хэсэгт хур тунадас дунджаас бага
  • Бусад нутгаар дунджийн орчим
    Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлд 1–3°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн дунд үед 1–3°С хүйтэн байх төлөвтэй.
    Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, шороон шуурга шуурах магадлалтай.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд