HomeШоу бизнесАрнольд Шварценеггер хүүхдүүд болон экс эхнэрийнхээ хамт цанын баазад амарчээ

Арнольд Шварценеггер хүүхдүүд болон экс эхнэрийнхээ хамт цанын баазад амарчээ

Алдартнуудын гэр бүлийн амралтын зургууд цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татаж байна.

Арнольд Шварценеггер-ийн том охин, 36 настай Кэтрин Шварценеггер өөрийн Instagram хуудастаа эцэг эх, нөхөр, ах дүүсийнхээ хамт амарч буй цуврал зургуудыг нийтэлжээ. Тэрээр хурц тод улаан өнгийн цанын хослол, саравчтай малгайгаар гоёсон байсан бөгөөд зургийнхаа тайлбарт “Гэр бүлийн цанын клуб” хэмээн бичсэн байна.

Зургуудын нэгт Кэтрин өөрийн нөхөр, 46 настай жүжигчин Крис Пратт-тай хамт авахуулсан зураг харагдана. Тэд 2019 онд гэрлэсэн бөгөөд одоогоор дундаасаа гурван хүүхэдтэйгээс гадна Крисийн эхний гэрлэлтийн хүүг хамт хүмүүжүүлж байгаа юм. Мөн тэрээр аав Арнольд, ах дүү Патрик, Кристофер болон эмэгтэй дүү Кристина нартайгаа авахуулсан зургуудаа хуваалцжээ.

Кэтрин Шварценеггер
Кэтрин Шварценеггер
Кэтрин Шварценеггер
Кэтрин Шварценеггер, Крис Пратт

Энэхүү амралтад Арнольд Шварценеггер-ийн экс эхнэр, хүүхдүүдийнх нь ээж Мария Шрайвер мөн оролцсон байна. Тэд 1986 оноос 2011 он хүртэл хамт амьдарсан бөгөөд гэрлэлтээ албан ёсоор 2021 онд цуцлуулсан билээ. Тэдний салах болсон гол шалтгаан нь Арнольд Шварценеггер эхнэрээ араар нь тавьж, Мексик гаралтай гэрийн үйлчлэгчтэйгээ амрагийн харилцаа тогтоон, нууц хүүхэдтэй болсон явдал байсан юм.

Мария Шрайвер
Мария Шрайвер

Арнольд Шварценеггер
Арнольд Шварценеггер, Патрик Шварценеггер

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд