Ням, 7 сар 27, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиAmazon өрсөлдөгч Starlink-д хариу барилаа — анхны хиймэл дагуулуудаа хөөргөлөө

Amazon өрсөлдөгч Starlink-д хариу барилаа — анхны хиймэл дагуулуудаа хөөргөлөө

Технологийн аварга Amazon анхны 27 хиймэл дагуул-аа амжилттай хөөргөж, өргөн зурвасын интернэт түгээх “Kuiper” төслийн сүлжээг байгуулах эхний алхмаа хийлээ. Энэхүү үйлдэл нь SpaceX компанийн Starlink төслийн гол өрсөлдөгчийг бий болгож байгааг Reuters мэдээлэв.

Kuiper төсөл: 10 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтэц

Amazon нийтдээ 3,236 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөхөөр төлөвлөсөн. 10 тэрбум ам.долларын өртөгтэй Kuiper төсөл нь дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа Starlink-ийн одоогийн хэрэглэгчид рүү чиглэсэн өргөн зурвасын интернет-ийн шинэ сүлжээ байгуулах зорилготой юм.

Amazon 2025 оны сүүлээр хэрэглэгчдэд үйлчилгээгээ нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Тори Бруно-гийн хэлснээр, дахиад 5 хүртэлх хөөргөлт хийх боломжтой байгаа ажээ.

Интернетгүй бүс нутгийн иргэдэд чиглэнэ

Amazon уг төслийг анх 2019 онд танилцуулж байсан. Тэд шинэ үйлчилгээ нь холболт муутай хөдөө орон нутаг, харилцаа холбоо бараг байхгүй бүсүүдэд зориулсан шийдэл болохыг онцолсон. Төсөл нь зөвхөн хэрэглэгчдэд бус, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад ч хандсан үйлчилгээ үзүүлэх юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд